Энэхүү шийдэл нь онлайн орчинд ажилладаг вэб программ учир ямар нэгэн суурилуулалт, нэмэлт төхөөрөмж шаардлагагүй юм. СӨХ-н ажилтнууд оффис болон байгаа газраасаа www.esukh.mn сайт руу хандаж, өөрийн үүсгэсэн нэвтрэх нэр, нууц үгийг оруулан шууд ашиглаж эхлэнэ.
Программыг ашиглаж эхлэхийн тулд байрны мэдээлэл, өмчлөгчийн мэдээлэл, СӨХ-н ажилтнуудын мэдээлэл, хорооны цагдаа, эмнэлэг г.м шаардлагатай утаснуудаар өгөгдлийн сан үүсгэх хэрэгтэй бөгөөд үүнийг СӨХ-с өгсөн мэдээллийн дагуу манай багийнхан бэлтгэдэг. Өгөгдлийн сан бэлэн болонгуут СӨХ-н бүх ажилтнуудад программын ашиглалттай холбоотой сургалт хийж, оршин суугчдад нэвтрэх нэр, нууц үгийг нь мессежээр илгээдэг.
Бид ШӨХТГ болон СӨХ-н Дээд зөвлөлөөс эхлүүлсэн уг санаачилгыг дэмждэг бөгөөд 2020 оны 12 сард СӨХ-н Дээд зөвлөлтэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Ингэснээр оршин суугчид заавал СӨХ-ны хурлаа хүлээхгүйгээр СӨХ-н сар бүрийн орлого, төлбөр цуглуулалтын хувь, зардлын задаргаа, үйл ажиллагааны тайлан, санал хүсэлтэд хариу өгч шийдвэрлэж байгаа байдлыг аппликэшн дээрээ харах боломжтой болдог.
Сууц өмчлөгчдийн мэдээллийн нууцлал нь бидний онцгой анхаардаг асуудлын нэг бөгөөд гадны ямар нэгэн халдлагад өртүүлэхгүй, бусдад задруулахгүй байх үүднээс ISO27001 стандартад заасан шаардлагын дагуу серверийн хамгаалалт, кодлолын нууцлалыг дээд зэргээр хангадаг.
Энэхүү аппликэшн нь оршин суугчдад зориулагдсан апп бөгөөд зөвхөн eSukh.mn программыг ашиглаж буй хотхоны оршин суугчид ашиглах боломжтой юм. Өөрөөр хэлвэл, оршин суугчид нь СӨХ-с олгосон нэвтрэх нэр, нууц үгийн дагуу эхний удаа нэвтрэн орж, өөрийнхөөрөө нууц үгээ солих боломжтой юм.
Танд манай үйлчилгээ хэрэгцээтэй санагдсан бол яг одоо бидэнтэй хамтран ажиллах хүсэлт илгээгээрэй.